Ахмад тамирчин Ц.Раднаа дахин дээд амжилт тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-06 11:05:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн аварга, ахмад тамирчин 85 настай Ц.Раднаа Австрали улсад болж байгаа хөнгөн атлетикийн тэмцээний гурвын харайлт, 60 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт гэсэн гурван төрөлд дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.


Тэрбээр тус тэмцээний 5 төрөлд оролцож байгаа бөгөөд өнөөдөр 200 м, 400 метрийн зайд уралдах аж. Ахмад тамирчин Ц.Раднаа өнгөрсөн хавар Польш улсын Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, дэлхийн  рекордыг шинэчлэн тогтоож байсан билээ.

Холбоотой мэдээ