“LG” хоёр дэлгэцтэй “5G” дэмждэг ухаалаг гар утас танилцуулжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-09-06 14:46:13

БЕРЛИН. /Yonhap/. Германы нийслэл Берлин хотноо зохион байгуулж буй “IFA” технологийн үзэсгэлэнгийн үеэр БНСУ-ын цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “LG” компани хоёр дэлгэцтэй, “5G” сүлжээ дэмждэг “V50S” хэмээх ухаалаг гар утсаа танилцуулжээ.


LG” компани шинэ төхөөрөмжийнхөө талаар мэдээлэхдээ, дэлгэцний хэмжээг томруулах зохимжтой арга болсон хэмээгээд, гар утсаараа тоглох, дэлгүүр хэсэх зэрэг олон үйлдлийг зэрэг амжуулахыг хүсдэг залуу хэрэглэгчдэдээ зориулсан гэжээ.


V50S”-ийн “5G” сүлжээ дэмждэг хувилбарыг ирэх сард БНСУ-д худалдаалж эхлэх бол “4G” дэмждэг хувилбарыг “G8X” нэртэйгээр ойрын саруудад худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна.


6.4 инч дэлгэцтэй, хос камертай “V50S” нь “LG” компанийн дэлгэцэндээ хурууны хээ мэдрэгчтэй анхны гар утас юм. 326 грамм жинтэй yг гар утсыг “Samsung” компанийн эвхэгддэг “Galaxy Fold”-той харьцуулахад 50 граммаар хүнд ажээ. 

Холбоотой мэдээ