Автомашингүй өдрөөр “Цэвэр агаар” өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-07 15:37:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 14-15-нд нийслэлд Д.Сүхбаатарын талбайд автомашингүй өдрийг угтан “Цэвэр агаар” өдөрлөг болно.

Өдөрлөгөөр агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан түлшний талаар иргэдэд мэдээлэл өгч бүтээгдэхүүнээ танилцуулах аж. Мөн энэ өдөрлөгт оролцох ААН, байгууллагыг есдүгээр 12-ны өдрийг хүртэл нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт бүртгэх юм байна.

Холбоотой мэдээ