Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-09-08 09:10:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2019 оны 9 дүгээр сарын 8-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар болон говийн бүс нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи бүх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, говийн бүс нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ