Египетийн эртний хоёр бунхныг жуулчдад үзүүлэхээр нээжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-09-09 14:36:46

КАИР. /Xinhua/. Египетийн Луксор мужид оршдог эртний хоёр бунхныг сэргээн засварлах ажил дууссанаар өнгөрсөн ням гарагаас жуулчдыг хүлээн авж эхэлжээ.


Египетийн Эртний олдворын зөвлөлийн мэдээлснээр, уг бунхнууд эртний Египетийн Шинэ эзэнт гүрний үе буюу 3500 гаруй жилийн өмнөх үед хамаарах ажээ.


Эртний олдворын зөвлөл болон Египет дэх Америкийн судалгааны төвийн мэргэжилтүүдийн хамтран явуулсан бунхнуудыг сэргээн засварлах төсөл гурав орчим жил үргэлжилсэн байна.


Эдгээр бунхныг үзэж сонирхох боломжийг нээснээр Египет улсыг сонгон аялах жуулчдын тоо нэмэгдэнэ хэмээн найдаж байна гэж Эртний олдворын зөвлөлийн тэргүүн Халед аль-Анани хэлжээ. 

Холбоотой мэдээ