Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт Сэлэнгэ аймаг онц дүнтэй шалгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-16 10:15:49

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт Сэлэнгэ аймаг "онц" дүнтэй шалгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийг үндэслэн Сэлэнгэ аймагт 2019 оны 09 дүгээр сарын 06-12-ны өдрүүдэд энэхүү улсын шалгалтыг амжилттай зохион явууллаа.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан тус ажлын хэсэг архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ажлын ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засч арилгуулах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын явц байдалтай газар дээр нь үзэж танилцсан байна. Төрийн архивын улсын үзлэгт аймгийн ЗДТГ-ын харьяа агентлагууд, төрийн байгууллагууд, аймгийн болон төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд хамрагдаж, ХЗДХ-ийн Сайдын баталсан удирдамжийн хүрээнд 96 үзүүлэлтээр шалгуулж ийн онц дүн авчээ. 

Холбоотой мэдээ