Хайнань мужтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Хайнань мужийн ХКН-ын хорооны нарийн бичгийн дэд дарга Ли Жун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж, саяхан Монгол, Хятадын экспо болон “Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форум”-ыг амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв.
Энэ үеэр талууд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, чөлөөт бүс, орон нутгийн харилцааг дэмжих, мэргэжилтэн солилцох, сургахад идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.