Г.Батхүү агсны цуглуулгын ховор машинуудын үзэсгэлэнг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-13 15:49:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын ардчиллын өдөрт зориулан АН-аас зохион байгуулж буй өдөрлөгийн үеэр Д.Сүхбаатарын талбайд хуучны ховор автомашинуудын үзэсгэлэн нээв.

Энд хамгийн эртнийх гэхэд 1932 онд үйлдвэрлэсэн ГАЗ-М1, 1935 оны ГАЗ-67 жийп, 1947 оны Москвич-401 болон 1960-1970-аад оны ГАЗ-24, “Чайка” зэрэг ховор машин тавьжээ. Эдгээр машин нь АН-ын гишүүн, УИХ-ын дэд дарга агсан Г.Батхүүгийн цуглуулга юм байна.






Инженер байсан тэрээр тэртээ 1990 онд анх “Шунхлай” авто засварын төв байгуулж байсан нь өдгөө 20 гаруй охин компанитай, 4000 орчим ажилтантай групп болон өргөжсөн түүхтэй.

Автомашин, техник технологид дуртай байсан Г.Батхүү агсан хуучны машинуудыг цуглуулж, засварын газрынхаа ажилчидтай хамтран өөрийн гараар нэг бүрчлэн сэлбэж, засаж янзалж байжээ. Хуучны ховор машинуудтай зэрэгцүүлэн сүүлийн үеийн  Range Rover, Jaguar, Porsche загварын машин ч мөн тавьжээ.



Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ