Аймгийн төвийн иргэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-14 15:53:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Интермэд эмнэлгийн эмч нар Баянхонгор аймгийн төвийн 3, 5, 6 дугаар багийн иргэдэд үнэ төлбөргүй хийх эрүүл мэндийн үзлэг оношилгоог өнөөдөр эхлүүллээ.

Эрүүл мэндийн үзлэгийн хүрээнд дотор, эмэгтэйчүүд, мэс засал, дүрс оношилгооны /эхо/ зэрэг нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, 10 нэр төрлийн түргэвчилсэн шинжилгээг нэг дор авч хариуг яаралтайгаар гаргаж байгаа аж.

Үзлэг оношилгоонд хүнд архаг, суурь өвчтэй олон хүмүүс хандаж байгаа бол өвчнөө бага шатанд нь оношлуулж байгаа иргэд ихээр ирж байгааг эмч нар ярьж байна. Интермэд эмнэлгийн эмч нарын багийн энэхүү үзлэг оношилгоо хуваарийн дагуу энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.




Холбоотой мэдээ