Он гарсаар иргэдийн гар утсанд 2560 зурвас илгээн мэдээлэл дамжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-16 17:25:07

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Улсын бүртгэлийн хэлтэс он гарсаар иргэдийн гар утсанд 2560 зурвас илгээн мэдээлэл дамжуулжээ.
Т
өрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй байлгах, чирэгдэл учруулалгүй үйлчлэх үүднээс гар утсанд нь зурвас илгээх үйлчилгээний SMS CASTER програмыг нэвтрүүлэн хэрэглэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар шинээр ирсэн цахим иргэний үнэмлэх 180, гадаад паспорт 240, үл хөдлөхийн гэрчилгээ 650г зурвасаар дамжуулан иргэдэд мэдээлэл өгчээ.

Иргэн таны захиалсан гадаад паспорт ирлээ, иргэний цахим үнэмлэхээ сунгуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хугацаа нь дууслаа гэхчлэн иргэдэд шаардлагатай мэдээллийг ийнхүү зурвасаар дамжуулан өгдөг байна.

Ташрамд, тус хэлтэс цахим хаягаараа дамжуулан улсын бүртгэлтэй холбоотой мэдээллийг иргэдэд хүргэж байгаа. Тухайлбал өнөөдрийн байдлаар лавлагааны системд 134 шинээр ирсэн гадаад паспорт, 320 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 730 иргэний цахим үнэмлэх шивэгдэж орсон байна.

Холбоотой мэдээ