Сэвлэг үргээх болон үс засуулбал сайн нөхөртэй учирна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-09-18 08:00:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 19. Буд гараг. Гоё хүүхэн одтой, хоёр хар мэнгэтэй шар морь өдөр.

Барилдлага: Үхэх   
Шүтэн барилдлага: Төмөр
Суудал: Төрөн түгэхүй   

Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 18 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ