Хан-Уул дүүрэгт 32 цэгт сайжруулсан түлш борлуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-18 11:48:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн баталсан цэгүүдэд сайжруулсан шахмал түлш борлуулж байна.


Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан түлшний цэгүүдэд ажиллалаа.  

Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 4,5,6,7,8,9,10,11,16 дугаар хороонд 21 мянган өрх амьдардаг бөгөөд эхний байдлаар сайжруулсан түлш борлуулах 32 цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар 400 гаруй тонн сайжруулсан түлш худалдаж, 2160 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгааг холбогдох албаны мэргэжилтэн танилцууллаа.
Цаашид илч сайтай, утаа багатай, гүйцэд шатдаг сайжруулсан түлшээ тогтмол хэрэглэж хэвших уриалгыг иргэдэд танилцуулж, түлшний түгээлт, борлуулалтын ажлыг сайтар зохион байгуулж ажиллах шаардлагатайг дүүргийн Засаг дарга хэлэв.

Холбоотой мэдээ