Хэрлэнгийн гүүрэнд өндрийн хэмжээ тогтооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-19 23:07:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Хэрлэнгийн гүүрний урд, хойд хэсэгт өндрийн хязгаарлалт тогтоох гэж байна.

Өнгөрөгч онуудад хадлан тэжээлээ бэлтгэсэн том оврын машинууд өвстэйгөө шатсан хэрэг удаа дараа гарчээ. Энэ байдлыг харгалзан үзэж, гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ийнхүү өндрийн хязгаарлалт тогтоож байгаа аж.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд /24.5-д/ "ачаа буюу ачаагүй өндөр нь 4м, өргөн нь 2,5м, урт нь 20м-ээс дээш тээвэрлэлт хийхийг хориглоно" гэж заасан байдаг. Энэ дагуу есдүгээр сарын 25-наас эхлэн 4м-ээс дээш өндөр ачаа ачсан тээврийн хэрэгслийг Хэрлэнгийн постоор нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэж байна.

 

Холбоотой мэдээ