Өвөлжилтийн бэлтгэл ажлыг 90 орчим хувь хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-22 14:17:02

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв суурин газрын өвөлжилтийн бэлтэл ажил 90 орчим хувьтай хангагдаад байгаа талаар "Хэнтий Ус" ХХК-ийн удирдлагууд аймгийн даргад танилцууллаа.

Тус компани зуухнуудынхаа дулаан алдалтыг багасгахаар нэлээд хэмжээний засвар үйлчилгээг хийж, хоёр, тав, зургаа, долдугаар зуухнуудад шинээр тогоо нэмж тавьжээ. Мөн цэвэр усны 4160 метр шугамыг бүрэн шинэчилсэн бол эх үүсвэрийн худагтаа цэвэр усны ариутгал халдваргүйжүүлэлтийн аппаратыг суурилуулж, бүрэн автоматжуулжээ.

Мөн 10 худгийг ухаалаг системд холбож иргэдэд 24 цагийн турш уст цэгээр үйлчилж байна. Эдгээр ажилд одоогийн байдлаар 360 орчим сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан гэв. Мөн энэ сарын 25-наас эхлэн 3500 тн нүүрсийг Чандаганы уурхайгаас татахаар төлөвлөжээ.

Ташрамд сонирхуулахад, Хэрлэн сумын хэмжээнд 16 уурын зуух байдгаас ес нь "Хэнтий Ус" ХХК-д, долоо нь хувийн хэвшилд харьяалагддаг аж.

 

Холбоотой мэдээ