Улс төрчдөд хүлэмжийн хийнээс гаргаж авсан бэхтэй үзэг бэлэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-25 11:15:39

ХЕЛЬСИНКИ. /TASS/. Хүлэмжийн хийн нэг хэсэг болох нүүрстөрөгчийн давхар ислийн молекулаас гаргаж авсан бэхтэй үзгийг Финландын “Helsingin Sanomat” сонины сэтгүүлчид тус улсын парламентын депутатууд болон Ерөнхийлөгч Саули Ниинистёд бэлэглэжээ.   


“Баримт бичигт гарын үсэг зурах үед нь улс төрчдөд уур амьсгалын өөрчлөлтийн талаар сануулга өгөх нь бидний гол зорилго юм” хэмээн “Helsingin Sanomat” сонины хэвлэлийн алба мэдээлжээ.


"Уур амьсгалын өөрчлөлттэй хэн тэмцэх ёстой вэ? Энгийн ард иргэд үү эсвэл улс орныг удирдаж байгаа хүмүүс үү? гэдэг асуудлыг Финланд улсад өргөнөөр хэлэлцэж байгаа. Энэ асуудалд Финланд төдийгүй дэлхий дахины улс төрчид болон Засгийн газрууд илүү хариуцлага үүрэх ёстой гэдэг нь тодорхой. Бэлгэнд өгсөн үзэг нь тэдэнд энэ бүхнийг сануулж, асуудлыг ажил хэрэг болгон шийдвэрлэхийг сануулах ёстой” хэмээн тус сонины редактор Кайуса Ниеми ярьжээ.


Нийт 250 ширхэг үйлдвэрлэсэн энэ үзэгний бэхийг Финландын технологийн судалгааны төвтэй хамтран бүтээжээ.


Сүүлийн жилүүдэд Финландын ихэнх нутгаар дулаарч, цас нэгдүгээр сарын эхээр л үзэгдэж, цастай өвлийн үргэлжлэх хугацаа улам богиносох болжээ. Үүний шалтгаануудын нэг нь цаг уурын дулаарал юм. Цаг уурын дулаарал Финландад дэлхийн бусад газруудаас хоёр дахин хурдан явагдаж байгааг эрдэмтэд тогтоосон байна.


 

Холбоотой мэдээ