"Gereg" цомог энэ долоо хоногийн Billboard-ийг тэргүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвиж, дэлхийн хөгжмийн ертөнцөд олон сая үзэгчтэй болоод буй “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ сарын 13-нд дэлхийн улс орнуудад түгээгдэж эхэлсэн билээ.
Цомгийн нээлтээ, АНУ-д хийх аялан тоглолттойгоо зэрэгцүүлсэн "The Hu" хамтлагийн "Gereg" цомгийн цацалт энэ долоо хоногийн Billboard-ийг тэргүүлж эхэлсэн байна. Монгол хамтлагийн монгол дуугаараа гаргасан цомог Billboard-ийг тэргүүлж байгаа нь анхны тохиолдол юм.
"Gereg" цомгийн цацалтын араас Солонгосын алдарт BTS хамтлагийн "Map Of The Soul: PERSONA" багтаж байна. Солонгосын энэхүү цомог хэдэн долоо хоногийн турш billboard-ийг тэргүүлээд байсан юм.
Youtube-ээс The Hu-гийн дууг сонсохоор өдөр бүр ханддаг олон сая хэрэглэгч маш идэвхтэйгээр "Gereg" цомгийг худалдан авч буй мэдээ байна.