Улаан буудайн ургац хураалт 11.3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-27 18:37:53

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн тариаланчид энэ сарын 25-ны өдрийн байдлаар улаанбуудай нэгж га талбайгаас 12.8 цн буюу 20506 тн ургац,  улаанбуудайн хураалт 11.3 хувьтай, тосны ургамал 1515 га талбайг хурааж нэгж га талбайгаас 7.5 цн буюу тэжээлийн ургамал 250 га талбайг хурааж нэгж га талбайгаас 6.8 цн буюутөмс 1257.4 га талбайгаас 16016 тн ургац хураагаад байна. Нийт ургац хураалт 49.3 хувьтай, хүнсний ногоо 1239.9 га талбайд хураалт хийж, нэгж га талбайгаас 123 цн буюу 15294.6 тн ургац хураан авч, хүнсний ногооны хураалт 48.9 хувьтай явж байна.

Сэлэнгэ аймгийн тариаланчид 2019 онд нийтдээ 194.4 мян.га талбайд үр тариа тариалснаас 141.6 мян.га-д улаанбуудай, 1227 га-д арвай, 2962 га-д овьёос, 2457 га-д гурвалжин будаа, 11494 га-д тэжээлийн ургамал, 34325 га-д тосны ургамал, 2550 га-д төмс, 2533 га-д хүнсний ногоо тариалжээ.

Аймгийн хэмжээнд механик уринш 59.1 мян.га, химийн уринш 58.1 мян.га нийт 115 мянган га-д уринш боловсруулжээ. Сэлэнгэ аймгийн энэ намрын ургац хураалтад 158 үр тарианы комбайн, 43 ангилангийн жатка, 16 төмсний комбайн, 39 төмс ухагч, 7 төмсний сортлогч, 93 будаа цэвэрлэгч, 22 үр сортлогч, 75 будаа ачигч, 22 механикжсан үтрэмийн техникүүд ажиллаж байна.

Холбоотой мэдээ