“Төвийн бүсийн түншлэл-2019” үзэсгэлэн-худалдаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-27 12:56:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Завхан, Дархан-Уул аймаг болон нийслэлийн бизнес эрхлэгчдийн “Төвийн бүсийн түншлэл-2019” үзэсгэлэн-худалдаа өнөөдөр Дархан хотын “Залуучууд” театрын байранд эхэлж байна.

Тухайн бүсийн үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд сурталчлан, борлуулах уг үзэсгэлэн худалдаа нь дотор, гадна хоёр хэсэгт хуваагдан болж байна. Үүнд, дотор хэсэгт бүх төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний, гадна хэсэгт, “Намрын ногоон өдрүүд”-ийн хүрээнд бүх төрлийн төмс хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүний худалдаа болох юм.

Гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдааны үеэр Дархан-Уул аймгийн "Брэнд, шилдэг бүтээгдэхүүн"-ийг шалгаруулж, төрийн болон хувийн хэвшлийн ААН, байгууллагууд иргэдэд хандсан үйлчилгээгээ үзүүлэх юм.

 

Холбоотой мэдээ