Эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-09-27 17:01:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 13-ыг нь  эх орондоо эмчилдэг болсон. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ОХУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай өнөөдөр уулзлаа.  

Сургалтын гол онцлог нь манай улсын эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан үр дүнтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд оршиж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Энэхүү үйл ажиллагааг Монгол, Оросын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээгээр хийж байгаа тул бүх зардал ОХУ-аас гарч байгаа. Эх орондоо эмчлэхгүй байгаа өвчнийг эмчилдэг болох, боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор сургалтын санхүүжилтийг зориулж байгаа. Сургалтад хамрагдсан эмч нар өөрийн мэдлэг, туршлагыг улам батжуулж, шинэ мэдлэг, туршлага, мэдээллийг олж авах, сайн туршлагаас харилцан суралцаж, бусдад түгээн, байгууллагадаа тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Ташрамд дурдахад, эх барих эмэгтэйчүүдийн болон хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа эмч, сувилагчдыг сургах чиглэлд онцгойлон анхаарч байгаа. Өнгөрсөн хугацаанд Москва хотынЭэх хүүхдийн үндэсний хүрээлэнд 59 мэргэжилтэн сураад ирсэн юм.

Холбоотой мэдээ