Мөрөн сумын спортын хүүхдийн наадамд 2800 гаруй сурагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-28 15:17:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын ЗДТГ-аас санаачлан Засаг дарга.Ц.Гансүхийн ивээл дор “Хүүхдийн спортын наадам”-ыг 2 дахь жилдээ  зохион байгуулж  байна.  

Наадмын үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хөнгөн атлетик, завсарлагааны дасгал, бөх, шатар, гар бөмбөг, хөл бөмбөг, сагс, дугуй, ширээний теннис гэсэн 9 төрлөөр 2800 гаруй сурагч 500 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Спортын наадам нь хүүхэд багачуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх, Мөрөн сумын Засаг даргын үйл ажиллагааны “Эрүүл Мөрөн” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа ажээ. 



Холбоотой мэдээ