Байгууллагынхаа түүхэн замнал, хөгжлийг танилцуулсан гэр музей байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-01 17:18:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн ОБГ байгууллагынхаа түүхэн замнал, хөгжлийг харуулсан гэр музей байгуулан, нээлтээ хийжээ.
Тус байгууллагын хамт олон өнгөрсөн долдугаар сарын эхээр ажилтнуудынхаа оролцоо, хүч, хөдөлмөр, нөөц боломжийг ашиглан ёслол хүндэтгэлийн өргөө барьж, тус өргөөндөө байгууллагынхаа түүхэн замнал, хөгжлийг харуулсан үзмэрүүдийг байршуулжээ. 

Энэхүү музейгээс тус байгууллагын гаргасан амжилт, үе үеийн удирдлага, алба хаагч, ажилтнууд, байгууллагын аваргууд, хэрэгжүүлсэн томоохон үйл ажиллагаа гээд 15 жилийн түүхэн хөгжлийг харуулсан танилцуулга материалтай танилцах боломж бүрдэж байгаа ажээ. 
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ОБГ-ын алба хаагчид, бие бүрэлдэхүүн, ахмадууд болон албаны хүмүүс оролцсон байна.

Аймгийн Онцгой байдлын газар 2004 онд "Гамшгаас хамгаалах штаб" нэртэйгээр байгуулагдаж, 2005 онд "Онцгой байдлын штаб", 2015 онд ОБГ болж, 2017 онд Эрдэнэдалай суманд Эрэн хайх, аврах салбар байгуулж өргөжжээ.

Холбоотой мэдээ