20 сая төгрөгийн нэн даруй хийх шугамын засварын ажлууд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах тухай хэлэлцэж онцгой анхаарал хандуулах асуудлуудыг цаашид хэрхэх талаар зөвлөлдлөө.
Тус аймгийн Боловсрол, Соёлын салбарын хувьд: 10 сая төгрөгийн өртөгтэй 18 дугаар цэцэрлэгийн 180 м дулааны шугам, тус бүр нь таван сая төгрөгийн өртөгтэй 15 дугаар цэцэрлэгийн засварлах шаардлагатай 4,5 м-ийн гүндэх 70м цэвэр усны шугамыг сүвлэн засварлах, 3 дугаар цэцэрлэгийн 150 м цэвэр усны шугам солих зэрэг нийт гурван цэцэрлэгийн 20 сая төгрөгийг нэн даруй хийх шугамын засварын ажлууд байгааг БСГ-ын дарга Б.Ганчулуун аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцүүлж БСШУЯ-наас тодруулан дахиж хуралдахаар боллоо. Мөн аймгийн Музейн “Үл хөдлөх дурсгалын тайлан”-г мөн тус зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэх аж.
Б.Норовсамбуу
Сэтгэгдлүүд