ОХУ Сири рүү 700 тонн тусламж илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. ОХУ-ын Зэвсэгт хүчин дайны хөлд нэрвэгдээд байгаа Сири рүү 700 тонн хүмүүнлэгийн тусламж илгээлээ гэж тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Анатолий Антонов мэдэгдэв.
Үүнээс гадна Оросын армийн саперууд “Лалын улс”-ынхны булсан миныг цэвэрлэх ажиллагаанд оролцохоор Сирийн Пальмира хот руу явсан байна.
“Мина цэвэрлэх ажиллагаа бол Сирийн хувьд маш чухал зүйл. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэг энэ ажилд хувь нэмрээ оруулж, манай цэргийнхний гаргаж буй хүчин чармайлтад нэгдэх нь зөв зүйтэй алхам болно. Мөн бидний зүгээс хамтран ажиллах саналыг НҮБ болон мина цэвэрлэх ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудад тавьсан” гэж А.Антонов мэдэгджээ.
Д.Нямтулга