АНУ-БНХАУ хоорондын аялал жуулчлалыг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-12 09:35:19

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ болон БНХАУ хоорондын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, жуулчдыг хамгаалах тухай асуудлыг хэлэлцэхийн тулд энэ долоо хоногт Бээжинд өндөр түвшний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна гэж  АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв.

Төрийн нарийн бичгийн даргын Консулын асуудал хариуцсан зөвлөх Мишель Бонд АНУ-ыг төлөөлөн уулзалтад оролцоно гэж мэдэгдэлд дурджээ.

Жил бүр АНУ-ын хоёр сая гаруй иргэн БНХАУ-д зочилдог бөгөөд тэдний тал хувь нь аялах зорилгоор, дөрөвний нэг хувь нь бизнесийн зорилгоор, харин үлдсэн хувь нь гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзахаар ирдэг гэж тус улсын Засгийн газар цахим хуудсандаа мэдээлжээ.

БНХАУ-аас АНУ-ыг зорих жуулчдын тоо мөн адил жилд хоёр саяд хүрдэг тухай АНУ-ын Худалдааны яам мэдэгджээ.

“People’s Daily” сонинд мэдээлснээр, АНУ-БНХАУ-ын хооронд 2016 оны аялал жуулчлалын улирал эхлэх үеэр Төрийн нарийн бичгийн даргын Консулын асуудал хариуцсан зөвлөх Мишель Бонд Хятадад айлчлах аж.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ