Хиймэл оюун ухаан дэлхий дахинд эрс өөрчлөлтийг авчирна гэж В.Путин үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СОЧИ. /TASS/.
Хиймэл оюун ухаан дэлхий дахинд эрс өөрчлөлт авчирна гэж
үзэж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Валдай” клубийн бүгд хуралдааны
үеэр мэдэгджээ.
"Хиймэл оюун ухаан дэлхий дахинд эрс өөрчлөлт авчирч, цаашид тулгамдсан
асуудлуудыг шийдвэрлэхэд баримтлах чиг хандлага эрс өөрчлөгдөх болно гэдгийг үнэндээ би хэлж байгаа юм биш. Мэргэжилтнүүд ингэж ярьж байна. Үйлдвэрлэлийн салбарууд
бүхэлдээ өөрчлөгдөж, зарим нь оршин тогтнохоо больж, шинэ салбарууд үүсэж
байна. Шинэ ажлын байрууд үүсэх шаардлага бий болж, хуучин мэргэжлүүд үгүй болж
байна. Үүнтэй холбоотой нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхийг бид ойлгох
хэрэгтэй болно” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Хиймэл оюун ухаан улс орнуудын батлан хамгаалахын чадавхийн асуудлуудад нөлөөлөхийг
В.Путин онцлон тэмдэглэжээ. "Эдгээр технологиудыг эзэмшвэл цөмийн зэвсэгтэй харьцуулшгүй
давуу чанарыг олж авч магадгүй юм” хэмээн тэрбээр ярьжээ.
Хиймэл оюун ухааны хөгжилд Орос улс томоохон хувь нэмрээ оруулах боломжтой
гэж ОХУ-ын Төрийн тэргүүн үзэж байна.