ӨНӨӨДӨР: "Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" чуулганы талаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-10-07 08:18:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 10 дугаар сарын 7-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.

09.30 цагт “Корпорейт конвеншн төв”-д Монгол, Япон улсын Шизүока мужийн бизнес форум болно.

11.00 цагт ХНХЯ-ны гадна талбайд Монголын Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цуглаан зохион байгуулна. Утас: 99027019

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн н.Нямхүү цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт МҮХАҮТ-д Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлөөс "Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" үндэсний чуулганы талаар мэдээлнэ. Утас: 88101990

Холбоотой мэдээ