Сөүл хотын утасгүй интернэтийн сүлжээг өргөжүүлнэ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-09 12:39:18
Yesukheitumur Tumurbaatar

СӨҮЛ. /Yonhap/. Сөүл хотын оршин суугчид болон гадны зочдыг үнэгүй интернэтийн сүлжээгээр хангахын тулд 2022 он гэхэд утасгүй интернэтийн сүлжээг өргөжүүлэхээр төлөвлөсөн гэж БНСУ-ын Засгийн газар мэдэгджээ.


Хотын захиргаанаас мэдээлснээр, оршин суугчдын болон нийтийн эзэмшлийн бүсийн үнэгүй утасгүй интернэтийн сүлжээг 31 хувиас 100 хувьд хүргэхээр төлөвлөсөн аж. Энэхүү төлөвлөгөө 326 хавтгай дөрвөлжин километр талбайг хамрах юм. Харин хувийн орон сууц, сургууль, үйлдвэр, агуулах зэрэг газруудыг уг төлөвлөгөөнд оруулаагүй байна.


Түүнчлэн үнэгүй утасгүй интернэтийн 7320 цэгийг 2022 он гэхэд гурав дахин нэмэгдүүлж, 23750 хүргэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөлд нийт 859 сая ам.долларыг зориулах юм. Нийт төсвийн 47 хувийг утасгүй интернэтийн сүлжээг өргөтгөхөд, 52 хувийг утастай болон утасгүй интернэтийн дэд бүтцийг байгуулах, “IoT” технологийг хөгжүүлэхэд зарцуулах ажээ.

Холбоотой мэдээ