“Аль-Каида” бүлэглэлийн гол толгойлогчдын нэгийг устгажээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-10-09 14:06:43

КАБУЛ. /BBC/.  АНУ-Афганистаны зэвсэгт хүчин өнгөрсөн есдүгээр сард хамтарсан ажиллагаа явуулах үеэрээ “Аль-Каида” бүлэглэлийн гол толгойлогчдын нэгийг устгасан талаар Афганистаны Тагнуулын агентлаг мэдээлсэн байна.


“Аль-Каида” бүлэглэлийн Энэтхэгийн салбар тивийг хариуцдаг Асим Умарыг өнгөрсөн есдүгээр сарын 23-нд Хелманд мужид явуулсан ажиллагааны үеэр устгасан байна. Үүнтэй ижил ажиллагааны үеэр 40 орчим энгийн иргэн амиа алджээ. А.Умар “Аль-Каида” бүлэглэлийн Энэтхэгийн салбар тивийг 2014 онд байгуулагдсанаас хойш хариуцаж байсан аж. 


АНУ болон “Аль-Каида” бүлэглэлийн аль аль нь А.Умарыг нас барсан талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа бол “Талибан” хөдөлгөөн дээрх мэдээллийг няцаасан байна. “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ, А.Умарыг устгасан гэх мэдээлэл нь дайсны зохиосон суртал ухуулга хэмээгээд, уг ажиллагаагаар олон энгийн иргэн амиа алдсаныг онцолжээ. 



Холбоотой мэдээ