Мал тарга сайн авсан учир өөр аймагт өвлийн отор хийхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-10 22:11:39

Булган /МОНЦАМЭБулган аймагт зуншлага сайхан болж, мал тарга хүч сайн авсан учир мал сүргийг өөр аймгийн нутагт өвөлжүүлэхгүй байх бодлого барьж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан хэллээ.

Өнгөрсөн зун бэлчээрийн ургамлын ургалтын байдал аймгийн ихэнх нутгаар хэвийн, Хангап сум, Баяннуур сумын зуун хэсгээр дунд үнэлгээтэй байжээ. Мал бэлчээрээр тарга хүч сайн авсан гэж мэргэжлийн байгууллага дүгнэж өөр аймгийн нутагт өвлийн отор хийхгүй байх бололцоотой гэж тооцож байна.

Харин урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 314 малчин өрхийн 93,4 мянган мал өөрийн аймгийн бусад сумын нутагт, 10 малчин өрхийн 1,6 мянган мал хилийн зурвас бүсэд, 74 малчин өрхийн 28,9 мянган мал улсын тусгай хамгаалалттай бүс нутагт, 42 малчин өрхийн 22,5 мянган мал тусгай хэрэгцээний отрын бүсэд өвөлжих судапгаа гаргажээ

Холбоотой мэдээ