Хөдөөгийн багш нарын спортын 17-р наадам Хөвсгөлд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-11 10:57:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд 17 дахь жилдээ зохион байгуулж байгаа Хөдөөгийн багш нарын спортын 17-р наадам эхэллээ.

Наадамд Архангай, Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Булган, Дархан, Эрдэнэт зэрэг 16 аймгийн 720 гаруй тамирчид оролцож, гар бөмбөг, шагайн харваа, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг спортын төрлүүдээр оюун ухаан, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Мөн багш нар туршлага солилцох, мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, хамтын үйл ажиллагаа явуулах гэнэ. Энэ жил Хөвсгөлчүүд спортын тэмцээнд шагайн харваан төрлийг нэмж оруулж өгсөн нь онцлог болж байна. Тэмцээнд аймгуудын 76 хувь нь ирсэн байгаа нь багш нарын идэвх оролцоо жилээс жилд нэмэгдэж байгааг харуулж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ