ӨНӨӨДӨР: “Монгол соёлын амин хэлхээ” номын нээлт болно

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2019-10-11 06:35:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 10 дугаар сарын 11-нд болох үйл явдлын тойм:

08.30 цагт МУИС-ийн Номын санд “Дэлхийн мисс-2019”-д эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч Мандахын Цэвэлмаагийн хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий" төслийн хүрээнд МУИС-ийн оюутнуудыг элэгний В, С вирусын халдвараас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулна.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Барилгын салбар дахь стратегийн түншлэл төслийн нээлт болно. Утас: 99076229

09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд "Монголд генетикийн шинжлэх ухаан-50 жил" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

09.00 цагт Барилгын хөгжлийн төвд Орон сууц, нийтийн аж ахуйн салбрын 88 жилийн ойн ёслол болно. Утас: 88311212, 91119757

10.00 цагт ШУА-ын I байранд “Торгон замын хөгжилд Төв Азийн нүүдэлчдийн гүйцэтгэсэн үүрэг” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 89068068, 99717977

10.00 цагт Монголын хүүхдийн ордонд цагдаагийн байгууллагад Хүүхдийн алба үүссэний түүхт 70 жилийн ойн баярын хурал болно.

10.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд НМХГ, ОБЕГ, НЭМГ-аас сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний  талаар мэдээлнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хөдөлмөрийн үндэсний намаас сайжруулсан шахмал түлшний талаар мэдээлнэ.

11.00 цагт “SENGERAGI” галерейд Харанга хамтлагийн 30 жилийн ойн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Гүнж” төвөөс Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх талаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-аас "Өрх бүрт орон сууц" хөтөлбөрийн талаар мэдээлнэ.

11.30 цагт ЗХЖШ-ын Жагсаалын талбайд Өмнөд Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Төрийн одон медаль гардуулна.

14.00 цагт МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд сэтгүүлч Б.Хандмаагийн “Монгол соёлын амин хэлхээ” номын нээлт болно.

14.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Охидоо сонсъё” 1000 охидын өдөрлөг болно. Утас 80087018

14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах "ЭРХЭЭ МЭДЬЕ" хүний эрхийн асуудлаарх илтгэл, мэтгэлцээний IX тэмцээн эхэлнэ.

17.00 цагт Хүүхэлдэйн театрт “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр дуу зохиосон нь” жүжгийн нээлт болно. Утас: 80016566, 70399999

Төрийн ордонд

09.00 цагт “Богд хаан-150” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Холбоотой мэдээ