Аймгийн хэмжээгээр 84,5 мянган тонн хадлан бэлтгээд байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-14 12:43:11

Булган /МОНЦАМЭБулган аймагт одоогийн байдлаар 84,5 мянган тонн байгалийн хадлан бэлтгэлээ гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн алба мэдээллээ.Энэ жил өвөлжүүлэх малын тоо толгойг тооцож, малчид 88,5 мянган тонн байгалийн хадлан, 1,2 мянган тонн ногоон тэжээл, 8,4 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 1,6 мянган тонн гар тэжээп, 8,2 мянган тонн давс хужир шүү бэлтгэх төлөвлөгөө гаргаж сумдад хүргүүлсэн байна. Аймгийн хэмжээнд зуншлага сайн байсан учир хадланг төлөвлөсөн хэмжээнээс давуулан бэлтгэх боломжтой гэж тооцсон байна. Хадлангийн ургац муу байгаа урд бусийн Рашаант, Гурванбупаг, Дашинчилэн сумын малчдын хэрэгцээт өвсийг Хангал, Тэшиг, Хутаг-Өндөр сумаас хангахаар зохион байгуулж байна гэж Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.

Одоогийн байдлаар ногоон тэжээл 3,5, үйлдвэрийн тэжээл 0,4, гар тэжээл 1,4 мянган тонныг бэлтгэжээ. 

Холбоотой мэдээ