Хуульчдын холбооныхон Дорнод аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 14:56:40

Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг саяхны өдрүүдэд Дорнод аймагт ажиллав.

Тэд холбооныхоо үйл ажиллагааг  олон нийтэд сурталчлах, хуульчдын дунд сургалт сургалт зохион байгуулах, үүргийн биелэлтийг хангуулах, тухайн орон нутгийн салбарын зохицуулагчийг сонгох, хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцах зорилготой иржээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул, өмгөөлөгч В.Энхтамир, Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Г.Должинсүрэн, УЕПГ-ын хяналтын прокурор Г.Оюунболд нар багтаж, газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт, хуульчийн мэргэжлийн ёс зүй, эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал зэрэг сэдвээр хичээл заалаа. Сургалтад мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 52 хуульч, прокурорууд хамрагдав.

Мөн энэ үеэр Хуульчдын холбооны Дорнод аймаг дахь салбарын зохицуулагчаар хуульч, өмгөөлөгч Ц.Баярмааг сонгожээ. 

Б.Туяа

 

Холбоотой мэдээ