Тусгай хэрэгцээт 25 иргэн тэргэнцэртэй боллоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-10-15 21:57:43
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” ТББ-аас ЭМГ, ӨЭМТ болон иргэдэд тэргэнцэр, даралтын аппарат өглөө.  

Нийт 25 тэргэнцэр өгснөөс тав нь хүүхдийнх аж. Мөн тусгай хэрэгцээт иргэдэд үйлчилдэг “Найдвар”, “Сорхугтани” төв болон Өрхийн эрүүл мэндийн таван төвд даралт хэмжигч автомат багаж өгсөн байна. Орхон аймагт тусгай хэрэгцээт 4000 гаруй иргэн байдгаас 300 нь хүүхэд юм. Тэдний хөгжил, хамгаалал, боловсрол, асаргаа, үйлчилгээг төрийн бус гурван байгууллага хариуцан ажиллаж байна. Тэд төрөөс жил бүр санхүүжилт авч ажилладаг ч тоног төхөөрөмжөө нэмэх боломж хомс байдаг ажээ. Энэ удаа дээрх төрийн бус байгууллага дэмжин ажиллаж нэн шаардлагатай байсан төхөөрөмж өгсөн байна. 

Холбоотой мэдээ