Шахмал түлш хэрэглэх технологийн горим мөрдөхийг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайжруулсан шахмал түлш хэрэглэхдээ, дараах технологийн зааврыг чандлан мөрдөхийг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Түлшийг уламжлалт зуух, төслийн зуух, ханан пийшин зэрэгт түлэхэд асуудалгүй нь туршилтаар баталгаажсан гэж мэргэжилтнүүд нь хэлж байна. Харин нам даралтын зуухтай айлууд зуух нь халахгүй байгаа тохиолдолд 7011-9400 утсаар дуудлага өгч зуухаа үнэ төлбөргүй засуулж, заавар зөвлөгөө авах боломжтой аж.