Турк улс хэдэн зуун террористыг устгажээ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-14 17:25:16
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Турк улс Сирийн хойд нутагт терроризмын эсрэг ажилагаа эхлүүлснээс хойш нийт 525 террористыг устгасан гэж Туркийн Үндэсний батлан хамгаалах яам твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Хилийн аюулгүй байдлыг хангахын тулд Турк улс Сирийн хойд нутагт террористуудын эсрэг “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагааг өнгөрсөн лхагва гарагт эхлүүлсэн байна.


Турк улс Сири дэх Курдын террорист бүлэглэлүүдээс Сирийн умард нутгийг цэвэрлэхийг эрмэлзэж байгаа аж.


Холбоотой мэдээ