Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-10-15 12:12:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд MQ-7 мэдрэгчийг ашиглан агаар дахь угаарын хийг хэмжин зөвшөөрсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг туршилтын загварыг зохион бүтээжээ.

Энэхүү төхөөрөмж нь “LCD” дэлгэц дээр угаарын хийн хэмжээг “PPM” нэгжээр харуулах бөгөөд зөвшөөрөх хэмжээнээс их үед дуут дохио өгөх юм. Тус төхөөрөмж нь микроконтроллерын удирдлагатай бөгөөд босго утга болон горимыг шаардлагад нийцүүлэн программчлан тухай бүрт өөрчлөн, сайжруулах боломжтой. Монгол эрдэмтэд өөрсдөө программчлах тул утгыг өөрчлөх, засварлах зэрэг олон давуу талтай аж.  

Түлш дутуу шаталтын үед угаарын хий CO үүсгэдэг. Энэ хий нь өнгө, үнэргүй учраас хүнд мэдрэгдэхгүй тул хүмүүс угаартаж амь насаа алдах хүртэл аюул учирч байна. Тиймээс угаарын хийн хэмжээг хэмжих, аюулыг урдчилан мэдэхийн тулд тусгай мэдрэгч багаж ашиглах шаардлагатай. Хэрвээ төр засгаас дэмжвэл, энэхүү төхөөрөмжийг заавал гаднаас оруулж ирэх бус Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой  гэдгийг эрдэмтэд хэлж байна.    

 

Холбоотой мэдээ