ЗГХЭГ-ын ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-16 14:23:54
Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Засгийн газрын ахлах референт Х.Мөнх-Өнөр, Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар, Засгийн газрын референт Т.Оюун нар Архангай аймагт ажиллав.
ЗГХЭГ-аас нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагаа, ажлын үр дүнтэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тэдгээр байгууллагын зорилт, чиг үүргийг боловсронгуй болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх, ИТХ, Тэргүүлэгчид, ажлын алба, Засаг дарга, Тамгын газрын үйл ажиллагааны манлайлал, ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмжөөр хангах зорилготой ажиллалаа.
Мөн стратеги төлөвлөгөө, байгууллагын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулсан байдалтай танилцан зөвлөмж өгч, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага, холбогдох ажилтнуудад сургалт хийсэн юм.

Холбоотой мэдээ