Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Архангай аймагт ажиллав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-22 23:39:47

Архангай /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн, Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа. Тэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд Авлигатай тэмцэх газрын үйл ажилллагаа, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор ажилласан юм.

Энэ ажлын хүрээнд иргэд олон нийттэй “Танай аймагт” уулзалт өдөрлөгийг зохион баййгуулж, Төрийн албан хаагчдад хууль тогтоомжийн талаар сургалт мэдээлэл өгсөн. Мөн Авлигатай тэмцэх газраас 2019 онд хүргүүлсэн албан зөвлөмжийн биелэлттэй танилцаж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг нь сонсох, гомдол мэдээлэл хүлээн авч ажилласан байна.

Холбоотой мэдээ