БНАСАУ-тай цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-17 10:44:58

ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ БНАСАУ-тай цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн хэвээр байна гэж АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан төлөөлөгч Дэвид Стилуэлл хэлжээ.


Шведийн Стокхолм хотноо 10 дугаар сарын 5-нд зохион байгуулсан АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчдийн хэлэлцээ амжилтгүй болсны улмаас хоёр талын цөмийн хэлэлцээ дахин зогсонги байдалд орсон энэ үед Д.Стилуэлл ийнхүү хэлсэн байна.


Стокхолмд болсон уулзалтын үеэр хоёр долоо хоногийн дараа дахин уулзах саналыг АНУ тавьсан боловч БНАСАУ “гар хоосон” ирсэн хэмээн АНУ-ыг буруутгаад, дахин уулзах сонирхол байхгүй гэдгээ илэрхийлжээ.


"Бидний зорилго бол БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн тохиролцоонуудын талаар хэлэлцэх хүсэлтэй байна" гэж Д.Стилуэлл мэдэгджээ. 

Холбоотой мэдээ