Жүжиг үзэхдээ монгол үндэсний хувцсаар гоёхыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын драмын эрдмийн театр 2019-2020 оны үзвэрийн хөтөлбөрөө гаргаад байна. Энэ үзвэрийн жилийн нээлтээр зохиолч Б.Цогнэмэх, найруулагч Н.Наранбаатарын "Тэнгэрийн хүү" жүжгийг тоглоно.
УДЭТ-ын тайзнаа 10, 11 дүгээр сард "Би эндээс явахгүй", "Жаргаагүй нар", "Надтай үлдээч", "Хайрын виз", "Тамгагүй төр", "Бүсгүйн зурвас", "Тэнгэрийн хүү" зэрэг жүжиг үзэгчдэд хүрэх юм байна. Харин дээрх жүжгүүдийг үзэхдээ монгол үндэсний хувцсаараа гоёж ирэхийг тус театраас уриалсан байна.