Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы эзэн хаан сэнтийдээ заларсныг тунхаглах ёслолд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-18 12:23:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо энэ сарын 22-23-нд болох Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцоно гэж Монгол Улсын Гадаад харилцааны яам өнөөдөр мэдээлэв. 


Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны зочид оролцохоор төлөвлөж байна.


Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсоноор, Монгол Улс гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд дээд ач холбогдол өгч байгаагаа нотлох юм.


Ташрамд дурдахад, Японы эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж ууган хүү, хунтайж Нарүхито залгамжилсан юм. Эзэн хаан амьд ахуйдаа хаан ширээнээсээ буусан тохиолдол сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд байгаагүй гэж тухайн үед Японы "NHК" суваг мэдээлж байв.

Холбоотой мэдээ