Бүтээн байгуулалтын 11 ажлыг ашиглалтад хүлээн авчээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-20 13:56:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11, орон нутгийн төсвөөр 18, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр, Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар нэг төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Одоогийн байдлаар барилга угсралтын долоо, засварын 11 ажлыг ашиглалтад хүлээж аваад байна гэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ү.Бямбасүрэн ярилаа.

Халдварт, сүрьеэгийн 30 ортой эмнэлэг, Булган сумын 2-р багийн үерийн далан, Булган, Рашаант сумын чацарганы талбайн цахилгаан хангамжийн шугамын барилга угсралт, аймгийн төрөх эмнэлгийн дээврийн засвар, Баяннуур сумын сургууль, Хангал сумын Хялганат тосгон, Могод сумын эрүүл мэндийн төв, Тэшиг сумын цэцэрлэгийн барилгын их засвар зэрэг бүтээн байгуулалтын ажил ашиглалтад ороод байна. Энэ онд 21 төсөл арга хэмжээг ашиглалтад оруулж, долоон төслийг он дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ