Боливид ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-20 10:24:05

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Боливид ням гарагт ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болж байна. Төрийн тэргүүнээс гадна иргэд Олон үндэстний хууль тогтоох ассамблейн 130 депутат, 36 сенатчийг сонгох аж.


Сонгуулийн хэсгүүд орон нутгийн цагаар 08:00 цагт нээгдэж, 16:00 цагт хаагдах юм байна. Санал хураалтын урьдчилсан дүнг орой танилцуулах аж.


Төрийн тэргүүний албан тушаалд 9 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас одоогийн Төрийн тэргүүн Эво Моралес, 2003-2005 онд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Карлос Меса нарын хооронд гол өрсөлдөөн болж байгаа аж. 

Холбоотой мэдээ