АНУ-ын хориг арга хэмжээнүүдийг шүүмжилжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-10-21 13:55:27

ПЁНЬЯН. /Yonhap/.Дуулгаваргүй орнуудыг өвдөг сөхрүүлэхийн” тулд хориг арга хэмжээнүүдийг ашиглаж байна гэж БНАСАУ-ын “Rodong Sinmun” сонин АНУ-ыг буруутгаад, тус улс ийм төрлийн үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй гэж мэдэгджээ.


Энэ сарын эхээр Шведийн Стокхолм хотноо зохион байгуулсан ажлын түвшний хэлэлцээ амжилтгүй болсноос хойш АНУ-ын талаарх шүүмжлэлээ БНАСАУ эрс нэмэгдүүлж, АНУ хориг арга хэмжээнүүд авсан энэ үед "бие даасан байдал"-аа бэхжүүлэхийг уриалах болжээ.


АНУ тэргүүтэй өрнөдийн хүчнүүд хориг арга хэмжээгээр дамжуулан бусад оронд шахалт үзүүлж байна гэж “Rodong Sinmun” сонины нийтлэлд дурдаад, Ирак, Ливийн жишээг онцолсон байна.


Мөн БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүд хэрэгжиж байгаатай холбоотойгоор бие даасан байдлаа нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахыг “Rodong Sinmun” сонин ард иргэддээ хандан уриалжээ. 

Холбоотой мэдээ