Төсвийн зарлага 1.3 хувиар буурсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-13 22:41:34

 Эхний улиралд орон нутгийн төсөвт 965 сая төгрөгийн орлого төвлөрч, орлогын төлөвлөгөө 30.4 хувь, улсын төвлөрсөн төсөвт 469 сая төгрөг оруулж орлогын төлөвлөгөө 99.7 хувийн биелэлтэй байгааг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэсээс мэдээллээ. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 1435.3 сая төгрөгийн орлого оруулж, орлогын төлөвлөгөөний биелэлт нийтдээ 112.6 хувьтай болжээ.

Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг Дэрэн, Луус, Дэлгэрхангай, Адаацаг, Өндөршил, Баянжаргалан, Сайнцагаан сумд 594,9,-154012,7 мянган төгрөгөөр давуулан биелүүлсэн бол бусад 8 сум  тасалдуулсан байна.

Төсвийн зарлагын хувьд орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 7760.6 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 4459,4 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0,9 хувиар буурсан бөгөөд энэ нь нийт зардлын 57,4 хувийг эзэлж байна. Эд хогшил авах, урсгал засвар, томилолт, хөрөнгө, хангамж, бараа материалын зардал өмнөх онтой харьцуулахад буурсан бол бусад бүх зардал 0,6- 416,5  хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ.

Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн хувьд өмнөх оноос 0,2 хувиар буурч 482,5 сая төгрөг болсон байна.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ