Бөхмөрөнд 60 гаруй цех тогтмол ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Бөхмөрөн суманд
үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд өнөөдөр сумынхаа
ЗДТГ-ын өмнөх талбайд Нээлттэй
хаалганы өдөрлөг зохион
байгуулж байна. Энэ үеэр тухайн байгууллагуудын үйл
ажиллагааг сурталчлах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг
хангах, иргэдэд хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл зөвлөгөө өгөх, тэдний
санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч
шийдвэрлэх гэх мэт ажлууд хийж байгаа аж.
Тус
суманд жижиг, дунд үйлдвэрлэлийн болон өрхийн үйлдвэрлэлийн
зээл авсан
60 гаруй цех тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр цехүүд нь барагшуун, арвайн
гурил, барилгын
материал, зайрмаг, сүү
сүүн бүтээгдэхүүн, монгол гутал зэргийг үйлдвэрлэдэг байна. Мөн газар тариалан эрхэлдэг, ингэний ферм, оёдлын цех ажиллуулдаг, цайны газар, авто засвар, дугуй засвар,
зочид буудал,
зоогийн газар, интернэт,
фото зургийн студи эрхэлдэг, эсгий эдлэл үйлдвэрлэл, сийлбэртэй гэр урладаг
мужааны
цехүүд тус тус ажиллаж байна.