Малчдын санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран “Увс аймгийн малчдын зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд
аймгийн 12 мянган малчин өрхийн төлөөлөл болсон 300 гаруй малчин оролцож байна. Зөвлөгөөнд
аймгийн болон хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцож,
төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцууллаа. Мөн энэ үеэр малчдын
санал бодлыг сонсож, тэдний нийгмийн асуудал, хөдөө аж ахуй, хууль эрх зүйн
асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөс зөвлөмж
боловсруулан гаргаж, шат шатны төрийн байгууллагуудад
хүргүүлэх аж.