Курт Кобейний ноосон цамц өндөр үнэ хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-28 14:49:30

НЬЮ-ЙОРК. /AP/. Толботой, тамхины цогт түлэгдэж цоорсон, 30 орчим жилийн турш угаагаагүй задгай энгэртэй ноосон цамц Нью-Йорк хотод болсон дуудлага худалдаагаар 334 мянган ам.долларын үнэ хүрсэн байна. 


Nirvana” хамтлагийн гоцлол дуучин К.Кобейн 1993 онд “MTV” сувгийн “Unplugged” тоглолтын үеэр дээрх цамцыг өмсөж байсан бөгөөд түүнийг сүүлд өмссөнөөс хойш угааж цэвэрлээгүй ажээ.


Нью-Йорк хотноо өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгуулсан дуудлага худалдаагаар К.Кобейний кардиган цамц 334 мянган ам.доллар хүрснээр хамгийн өндөр үнээр зарагдсан ноосон цамц болжээ. Мөн түүний тоглож байсан гитар 340 мянган ам.долларын үнэ хүрчээ.


К.Кобейн 1987 онд “Nirvana” хамтлагийг байгуулснаар ихээхэн амжилтын эзэн болсон боловч тэрбээр нэр алдар, сэтгэл гутрал, мансууруулах бодисын донтолттойгоо тэмцэж байжээ. Алдарт уран бүтээлч 1997 оны дөрөвдүгээр сард 27 настайдаа амиа егүүтгэсэн байна. 

Холбоотой мэдээ