Эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон медаль гардуулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-10-30 16:08:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст  олон жил идэвх санаачилгатай ажилласан зарим эмч, эмнэлгийн ажилчдныг төрийн одон медалиар шагнажээ.


Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулсны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойг тохиолдуулан шагнасныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, яамны удирдлагын баг өнөөдөр шагналыг гардуулж, баяр хүргэлээ.

Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэнд, Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ГССҮТ-ийн ахмад ажилтан Б.Лхагважав, Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал нарыг шагнаж урамшуулав.

Алтан гадас одонгоор Нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч Ж.Алимаа, ЭХЭМҮТ-ийн эх баригч Д.Насантогтох, Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч З.Сонинтуяа, Гурван гал эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Л.Сэржготов, ХСҮТ-ийн их эмч Б.Түвшинжаргал нарын 28 эмч, Хөдөлмөрийн хүндэт медиалиар ХӨСҮТ-ийн сувилахуйн албаны дарга Г.Бор, ХӨСҮТ-ийн лабораторийн эмч Д.Нармандах, ХӨСҮТ-ийн хүүхдийн тасгийн сувилагч О.Өлзийбадрах, ЭХЭМҮТ-ийн сувилагч Б.Ундармаа, Интермед эмнэлгийн сувилагч Д.Туул, Ачтан эмнэлгийн мэдээгүйжүүлгийн сувилагч Т.Энхзаяа нарын 19 хүнийг шагнаж урамшуулсан юм.


Холбоотой мэдээ